Бидний тухай 

Бид хэн бэ?

  Боловсролтой, Чадвартай, Сэтгэлтэй Монгол хүн бол Монголын баялаг, Монголын ирээдүй!

Хөгжил цэцэглэл, дэвшлийг, ондоошил ялгарлыг бид Ухаанаараа, Боловсролоороо, Мэдлэгээрээ бий болгож бүтээнэ. 

Нэг жилийн үр шим хүртье гэвэл буудай тарь
Арван жилийн үр шим хүртье гэвэл алимны мод тарь
Зуун жилийн үр шим хүртье гэвэл хүүхдээ сурга гэж мэргэн үг бий. 

Бид бол хүчирхэг Монголын ирээдүйн төлөө, Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж алхахын төлөө, Монгол улс үеийн үед мандан бадрах ирээдүйг бий болгох  Боловсролтой, Чадвартай, Сэтгэлтэй Монгол хүнийг бэлтгэх эрхэм зорилгийн төлөө  санаа нийлэн нэгдсэн баг хамт олон.


Манай баг

Алсын хараа



Хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй ирээдүйн амьдралд хүнийг бэлтгэх, тухайн нийгэмдээ дасан зохицох чадвартай бие даасан, хүчирхэг хүн болгон төлөвшүүлэх, өөрийнх нь хамгийн сайн хувилбарыг бий болгох монгол оюун ухаанаар бүтээгдсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулж Монгол Улсад төдийгүй, олон улсад нэврүүлэх нь бидний алсын хараа юм. 

Цаглашгүй чадварт, цаглашгүй ирээдүйд бэлдэнэ.

Боловсролын зорилго нь хүүхэд болгоны нийгмийн өгөгдөл, байгалийн өгөгдөл, генийн өгөгдөлд суурилж тухайн хамгийн сайн хувилбар, хамгийн зөв хувилбар, хүүхдийг аз жаргалтай, амжилттай явахад чиглэх ёстой. Хүүхэд ажлын байран дээр амжилтай ажиллах, ирээдүйд бий болж буй шинэ төрлийн мэдлэг, мэдээллийг олж авах, сурах, шинэ төрлийн ажлын байранд суралцах энэ бүх чадваруудыг одоо сургуульд байх үедээ суралцах ёстой. Энэ чадваруудыг суулгахын тулд бидний боловсролын хөтөлбөр хүүхдийг дан ганц мэдлэгээр дүүргэх биш, чадвараар дүүргэх, энэ чадварууд дээр нь шинэ төрлийн мэдлэгийг бий болгохоор чиглэж ажиллах юм бол илүү үр дүнтэй болно. Хүмүүн сургууль нь Томүжин хэмээх энэ сургалтын хөтөлбөрийг илүү сайн боловсруулах лаборатори болж цаашдаа энэ амжилттай хэрэгжүүлж буй хөтөлбөрөө бид улс орон нутгийн хэмжээнд, хувийн болон улсын сургуулиудад цаашлаад олон улсад хэрэгжүүлэх алсын хараатай байгаа юм.



Odoo • Тэкст and Зураг

Бидний туршлага

                          ЭкоГэр цэцэрлэг

ЭкоГэр цэцэрлэг нь сургуулийн өмнөх насны хүүхдийг эко аюулгүй орчинд, экологийн цэвэр бүтээгдэхүүн, хоол ундаар хангах, хүний насан туршийн амьдралын суурь мэдлэг, дадал хэвшил, зуршил, бүтээлч байдал, эерэг хандлагыг суулгах, цаашид тасралтгүй суралцах чадвартай, биеэ даасан хүүхдийг бэлтгэх эрхэм зорилготойгоор 2015 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Хөтөлбөрийн хувьд Канадын Онтарио мужийн Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөр болон Молгол Улсын үндэсний хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаагааг зохион байгуулж байна. Мөн үндсэн хөтөлбөрөөс гадна нэмэлтээр STEM,  Art болон  Англи хэлний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.

Одоогоор 240 хүүхэд 50 гаруй багш, ажилтантай тогтмол үйл ажиллгаагаатай ажиллаж байна. ЭкоГэр цэцэрлэг нь бидний боловсролын салбар дахь анхны төсөл юм. 5 жилийн хугацаанд 1000 гаруй хүүхдийг цэцэрлэгийн шатнаас сургуулийн шат руу дамжуулж, ЭкоГэр цэцэрлэгийг төгсөөд явсан бүх хүүхдүүд маань амжилттай суралцаж байгаа.

Вэб хуудсанд зочлох

Odoo • Тэкст and Зураг
Odoo • Зураг and текст

Оак эдюкэшн гэр бүлийн боловсролын төв


Хүүхдүүд төдийгүй гэр бүлийнх нь бүх гишүүдэд зориулсан сургалт, амралтын төв Царс төв нь 2018 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Царс төвийн дэргэд Өдөр өнжүүлэх, Туслах багш бэлтгэх сургалтын төв ажиллаж байна.

Боловсролын мэдээллийн систем

2013 оноос эхлэн Боловсролын салбарт мэдээллийн технологи нэвтрүүлэх чиглэлээр Боловсролын удирдлагын мэдээллийн систем боловсруулж, нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.




Хүний нөөцийн мэдээллийн систем


2016 оноос эхлэн Төрийн байгууллагын хүний нөөцийн удирдлагын нэгдсэн системийг боловсруулж, нэвтрүүлэн тогтвортой ажиллагааг хангаж ажиллаж байна.

Odoo • Тэкст and Зураг
Odoo • Тэкст and Зураг

ТОМУЖИН академи

    Томүжин академи нь 2015 онд монголын оюутан залуусыг гадаадын топ их, дээд сургуулиуд руу үерлүүлье гэсэн уриатайгаар үүсгэн байгуулагдсан. 
Анх SAT .. гэх мэт шалгалтад бэлддэг байсан бол одоо элсэхэд шаардлагатай цогц хөтөлбөрөөрр үйл ажиллагаагаа явуулдаг болсон.

    Бүх хөтөлбөрүүд нь хүнийг академик талаас, хүн талаас нь, нийгэм талаас нь бүх талаас нь хөгжүүлж байж топ их, дээд сургуулиудад тэнцүүлэх зорилготой байдаг.
    Өнгөрсөн таван жилийн хугацаанд бид Томүжин академиараа дамжуулан зорилтот сурагчдадаа нийт 530 хүртэлх сая төгрөгийн тэтгэлэг, санхүүжилтийг олгосон бөгөөд академид суралцаад хүссэн тэтгэлгээ авч чадсан сурагчдын маань нийт тэтгэлгийн хэмжээ 19 сая долларт хүрчээ.

    Сурагчдын маань 85 хувь нь хүссэн топ их, дээд сургуульдаа тэнцсэн.

                            ТОМУЖИН дижитал

2019 оноос хичээлийг дижиталиар заах зорилгоор томужин дижитал компанийг байгуулж томүжин академийнхаа бүх хөтөлбөрийг дижитал хэлбэрт шилжүүлсэн. Энэ зүйлээр дамжуулан олон үндэстнийг хамарсан цар тахлын үеэр сургалтаа тасралтгүй үргэлжлүүлж чадсан.

Odoo • Тэкст and Зураг
Odoo • Зураг and текст

ТОМУЖИН ахлах сургууль

Суралцагчдыг хувьсан өөрчлөгдөж буй амьдралд. бэлтгэх зорилгоор 2020 онд Томүжин алтернатив. ахлах сургуулийг байгуулсан.

 

Монголдоо цоо шинэ моделийг бий болгож байгаа гэдэг утгаараа бидэнд цөөнгүй ялгарал бий. Алтернатив сургууль нь аж үйлдвэрийн хувьсгалаас хойш одоог хүртэл нэг хэлбэрээрээ явж ирсэн уламжлалт сургалтын арга барилыг шинэчилснээрээ онцлогтой юм. Томужин ахлах сургуулийн хөтөлбөрийн гол концепц нь сурагчдыг хурдтайгаар хувьсан өөрчлөгдөж буй амьдралд бэлтгэж, тухайн нийгэмдээ дасан зохицох чадвартай бие даасан, хүчирхэг хүн болгон төлөвшүүлэх боловсролын модель юм.

 

Алсын хараагаа 25 жилээр тодорхойлж байгаа. Энэ хугацаанд бид Зүүн өмнөд Азид өөрсдийн 100 алтернатив ахлах сургуулийг байгуулж хүрээгээ тэлнэ. Салбар сургуулиудаараа дамжуулан жилдээ 10-15 мянган хүүхдийг бэлтгэж гаргадаг болно. Цаашлаад зөвхөн ахлах сургууль гэлтгүй бага, дунд сургуулиуд байгуулна.

Хөтөлбөр, багш бэлтгэл зэргийг монгол оюун ухаанаар үүсгэж дэлхийд гаргана