“ХҮМҮҮН” ДУНД СУРГУУЛЬ БОЛОВСРОЛ, 
                                                                     СУРГАЛТЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ НӨХЦӨЛ
1. БҮРТГЭЛ
Эцэг эх, асран хамгаалагч нь өөрийн хүүхдээ элсүүлэх тухай хүсэлтээ http://human.edu.mn хаягаар онлайнаар илгээнэ. Орон тоо баталгаажуулах мэдээллийг цахим шуудангаар илгээх орон тоо баталгаажуулах төлбөрийг төлснөөр “Хүмүүн” дунд сургуульд элсэх бүртгэл баталгаажна. Хүсэлт ирүүлсэн хүүхдийг бүртгүүлсэн дарааллын дагуу эхэлж элсүүлэх бодлого баримтлана. 
2. СУРГАЛТЫН ТӨЛБӨР
2020-2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр: ➢ 1-3 дугаар ангид 16,000,000 /арван зургаан сая/ төгрөг ➢ 4-6 дугаар ангид 18,000,000 /арван найман сая/ төгрөг байна. Хичээлийн жил 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэх ба үргэлжлэх болон дуусах хугацааг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрт нийцүүлэн сургуулийн захиргаанаас тогтооно. Сурагчийн бүртгэлийг баталгаажуулах төлбөр болох Сургалтын төлбөрийн урьдчилгаа 10%-тай тэнцэх төлбөрийг нэхэмжлэх илгээснээс хойш ажлын 5 хоногийн дотор төлснөөр бүртгэл баталгаажих бөгөөд үлдэгдэл төлбөрийг 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлснөөр гэрээ хүчин төгөлдөр болж, сургуульд хамрагдах боломжтой болно. Төлбөрийг зөвхөн бэлэн бусаар төлнө. 
3. ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ 
                 ➢Нэг гэр бүлээс хоёр хүүхэд хамрагдах бол сургалтын нийт төлбөрөөс 5% хөнгөлнө;
                 ➢ Нэг гэр бүлээс гурав болон түүнээс дээш тооны хүүхэд хамрагдах бол сургалтын нийт төлбөрөөс 10% хөнгөлнө;
                 ➢ Эко гэр цэцэрлэгийн төгсөгч бол 2020-2021 оны хичээлийн жилийн төлбөрөөс нэг удаа 10% хөнгөлнө;
                 ➢ Дээрх хөнгөлөлтүүдийг давхардуулахгүйгээр, элсэгчид аль илүү таатай нөхцөлөөр нь хэрэглэнэ. 
4. ТӨЛБӨРИЙН БУЦААЛТ:
 Урьдчилгаа төлбөр: Орон тоо баталгаажуулан урьдчилгаа төлбөр шилжүүлсний дараа хичээлийн жил эхлэхээс өмнө элсэлтээ цуцалж төлбөрөө буцаан авахыг хүсвэл урьдчилгаа төлбөрийн 50%-ийг буцаан олгоно.
Хичээл эхэлсэний дараа Сургалтын гэрээг Эцэг эх, асран хамгаалагчийн нэг талын санаачилгаар цуцлах хүсэлт тавьсан тохиолдолд:
                  o хүүхэд хичээлийн жилийн эхний хагас хүртэл хугацаанд суралцсан байвал нийт төлбөрийн 70 хувийг суутган, үлдэгдлийг буцаан олгоно.
                  o Хүүхэд хичээлийн жилийн хагасаас цааш хугацаагаар суралцсан тохиолдолд төлбөрийг буцаахгүй.
Эцэг эх гэрээг нэг талын санаачилгаар цуцлаж, төлбөрөө буцаан авах хүсэлтээ сургуульд 1 сарын өмнө бичгээр мэдэгдэнэ.

Гэнэтийн болон давагдашүй хүчин зүйл: Гэрээний явцад талуудын хүсэл зориг, хяналтаас гадуур урьдчилан таамаглах боломжгүй байгалийн болон гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс, гоц халдварт өвчин, дайн байлдаан, эмх замбараагүй байдал, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио цээр тогтоосны улмаас хичээлийг хэвийн нөхцлөөр үргэлжлүүлэх боломжгүй болсон бол Давагдашгүй хүчин зүйл үүссэнд тооцно. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл үүссэн үед хичээлийг танхимд явуулахыг зорих бөгөөд, боломжгүй үед онлайнаар сургалтыг явуулна.

Сургалтыг онлайн горимд бүрэн хэмжээгээр шилжүүлсэн үед тухайн улирлын сургалтын төлбөрийн 10%- ийг буцаан олгоно. 

5. СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР 
Хүмүүн олон улсын бага сургууль нь Үндэсний Цөм хөтөлбөрийг Олон улсын International Baccalaureate сургалтын хөтөлбөрөөр баяжуулж хэрэгжүүлнэ. Сургууль нь 2020-2021 оны хичээлийн жилд олон улсын International Baccalaureate хөтөлбөрийн горилогч болох бөгөөд 3 жилийн дотор IB хөтөлбөрт бүрэн шилжихээр төлөвлөж байна. 
6. ХҮҮХДИЙН ДҮРЭМТ ХУВЦАС БОЛОН БУСАД НЭМЭЛТ ЗАРДАЛ 
Сурагч бүр дүрэмт хувцас, биеийн тамирын хослолтой байна. Сургуулиас хүүхдийн эрүүл мэндэд тохирсон, чанарын шаардлага хангасан хувцсыг жигдрүүлж бэлтгэнэ. Эцэг эх хүүхдийн дүрэмт болон биеийн тамирын хувцасыг сургалтын төлбөрөөс нь тусад нь худалдаж авна. Хүүхдийг хүргэж өгөх, авах автобусны үйлчилгээнд хамруулж болох ба сургалтын төлбөрт мөн багтаагүй болно. 

Эцэг эх, асран хамгаалагчтай байгуулах Сургалтын гэрээг 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө бичгээр байгуулж, баталгаажуулна. 
Эцэг эх, асран хамгаалагч би дээрх “Боловсрол, сургалтын гэрээ байгуулах нөхцөл”-тэй танилцсаны үндсэн дээр “Хүмүүн” ерөнхий боловсролын сургуульд өөрийн хүүхдээ 2020-2021 оны хичээлийн жилд элсүүлж, орон тоо баталгаажуулалтын төлбөр төлөхийг зөвшөөрч байна.

Уг нөхцөлийг зөвшөөрсөн тохиолдолд
Та бүртгүүлсэн хүүхдийн регистрийн дугаараа  оруулаад  "Apply" товч дарна уу !