ХҮМҮҮН ЦЭЦЭРЛЭГ

                                          СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ НӨХЦӨЛ

1. БҮРТГЭЛ
Эцэг эх, асран хамгаалагч нь өөрийн хүүхдээ элсүүлэх тухай хүсэлтээ http://ecoger.edu.mn хаягаар онлайнаар илгээнэ. Орон тоо баталгаажуулах мэдээллийг цахим шуудангаар илгээх орон тоо баталгаажуулах төлбөрийг төлснөөр “Хүмүүн” цэцэрлэгт элсэх бүртгэл баталгаажна. Хүсэлт ирүүлсэн хүүхдийг бүртгүүлсэн дарааллын дагуу эхэлж элсүүлэх бодлого баримтлана.
2. СУРГАЛТЫН ТӨЛБӨР
2020-2021 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн төлбөр 12,000,000 /арван хоёр сая/ төгрөг байна. Сургалтын жилийн үргэлжлэх хугацаа 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл байна.
Сурагчийн бүртгэлийг баталгаажуулах төлбөр болох Сургалтын төлбөрийн урьдчилгаа 10%-тай тэнцэх төлбөрийг нэхэмжлэх илгээснээс хойш ажлын 5 хоногийн дотор төлснөөр бүртгэл баталгаажих бөгөөд үлдэгдэл төлбөрийг 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлснөөр гэрээ хүчин төгөлдөр болж, цэцэрлэгт хамрагдах боломжтой болно. Төлбөрийг зөвхөн бэлэн бусаар төлнө.

Цэцэрлэгийн сургалтын төлбөр нь тухайн хичээлийн жилд хүүхэд бүрэн хамрагдах нийт төлбөр бөгөөд төлбөрийг сар, улирлаар хувааж тодорхойлох боломжгүй юм. Гэрээ байгуулагдсанаар эцэг эх хүүхдээ цэцэрлэгт бүрэн хамруулах үүрэгтэй бөгөөд Цэцэрлэгийн үйл ажиллагаа тасалдаагүй нөхцөлд Сургалтын үйлчилгээг бүрэн үзүүлсэнд тооцно. Сургалтын гэрээг байгуулснаар Цэцэрлэг нь хүүхдэд сургалтын үйлчилгээ үзүүлэх орон тоо, багш, байр, сургалтын хэрэгсэл болон бусад шаардлагатай зүйлсийг бэлтгэх үүрэгтэй. Сургалтын гэрээг байгуулсан боловч эцэг эх, асран хамгаалагч өөрийн үүргээ гүйцэтгээгүйгээс элсэх хүүхдийн орон тоог бууруулах, орон тоог хадгалснаас өөр хүүхэд авах боломжгүй болох, эсвэл цэцэрлэгийн үйл ажиллагааны төсөвт зардлыг нэмэгдүүлэх зэрэг аливаа үр дагавар гаргасан тохиолдолд цэцэрлэгт учирсан хохирол, орох ёстой байсан орлогыг гэрээнд заасны дагуу төлөхийг үүгээр зөвшөөрч байна.
3. ЦАГИЙН ХУВААРЬ, ИРЦ
Цэцэрлэг нь нийтээр амрах баярын өдрүүд, цаг агаарын болон онцгой нөхцөл байдал үүссэнээс төрийн байгууллагаас үйл ажиллагаа зогсоосноос бусад үед ажлын өдрүүдэд өглөө 08:00-10:00 цагийн хооронд хүлээн авч, орой 17:00-18:00 цагийн хооронд эцэг эх, асран хамгаалагчид хүлээлгэн өгнө. Өглөө 10:00 цагаас хойш ирсэн хүүхдийг хүлээн авахгүй. Гэрээс авах, хүргэх хүргэлтийн үйлчилгээ байхгүй.
4. ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ                
                                ➢ Нэг гэр бүлээс хоёр хүүхэд хамрагдах бол сургалтын нийт төлбөрөөс 5% хөнгөлнө;
                               ➢ Нэг гэр бүлээс гурав болон түүнээс дээш тооны хүүхэд хамрагдах бол сургалтын нийт төлбөрөөс 10% хөнгөлнө;
5. ТӨЛБӨРИЙН БУЦААЛТ
Урьдчилгаа төлбөр: Орон тоо баталгаажуулан урьдчилгаа төлбөр шилжүүлсний дараа хичээлийн жил эхлэхээс өмнө элсэлтээ цуцалж төлбөрөө буцаан авахыг хүсвэл урьдчилгаа төлбөрийн 50%-ийг буцаан олгоно.
Хичээл эхэлсэний дараа Сургалтын гэрээг Эцэг эх, асран хамгаалагчийн нэг талын санаачилгаар цуцлах хүсэлт тавьсан тохиолдолд:
                             o 9 дүгээр сарын 10-ны дотор гэрээг цуцлах бол жилийн төлбөрийн 20%-ийг суутган, үлдэгдлийг буцаан олгоно
                             o Хүүхэд хичээлийн жилийн эхний хагас хүртэл хугацаанд суралцсан байвал жилийн төлбөрийн 70 хувийг суутган, үлдэгдлийг буцаан олгоно.
                             o Хүүхэд хичээлийн жилийн хагасаас цааш хугацаагаар суралцсан тохиолдолд төлбөрийг буцаахгүй.
Эцэг эх гэрээг нэг талын санаачилгаар цуцлаж, төлбөрөө буцаан авах хүсэлтээ сургуульд 1 сарын өмнө бичгээр мэдэгдэнэ.
Гэнэтийн болон давагдашүй хүчин зүйл: Гэрээний явцад талуудын хүсэл зориг, хяналтаас гадуур урьдчилан таамаглах боломжгүй байгалийн болон гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс, гоц халдварт өвчин, дайн байлдаан, эмх замбараагүй байдал, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио цээр тогтоосны улмаас хичээлийг хэвийн нөхцлөөр үргэлжлүүлэх боломжгүй болсон бол Давагдашгүй хүчин зүйл үүссэнд тооцно. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл үүссэн үед хичээлийг танхимд явуулахыг зорих бөгөөд, боломжгүй үед онлайнаар сургалтыг явуулна. Сургалтыг онлайн горимд бүрэн хэмжээгээр шилжүүлсэн үед тухайн улирлын сургалтын төлбөрийн 10%-ийг буцаан олгоно.

Эцэг эх хичээлийн жилийн дундуур чөлөө авч болох бөгөөд чөлөөтэй байсан хугацааны төлбөрийг буцаан олгохгүй. Хүүхдийг 14 хоногоос дээш хугацаагаар цэцэрэгт хамрагдаагүй бол эрүүл гэсэн эмчийн бичиг авч ирэх шаардлагатай.
6. СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
Хүмүүн цэцэрлэг нь Үндэсний Цөм хөтөлбөрийг Олон улсын International Baccalaureate сургалтын хөтөлбөрөөр баяжуулж хэрэгжүүлнэ.

7. ХҮҮХДИЙН ДҮРЭМТ ХУВЦАС БОЛОН БУСАД НЭМЭЛТ ЗАРДАЛ
Сурагч бүр дүрэмт хувцас, унтлагын хувцас, биеийн тамирын хослолтой байна. Сургуулиас хүүхдийн эрүүл мэндэд тохирсон, чанарын шаардлага хангасан хувцсыг жигдрүүлж бэлтгэнэ. Эцэг эх хүүхдийн дүрэмт, унтлагын болон биеийн тамирын хувцасыг сургалтын төлбөрөөс нь тусад нь худалдаж авна.

Эцэг эх, асран хамгаалагчтай байгуулах Сургалтын гэрээг 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө бичгээр байгуулж, баталгаажуулна.

Эцэг эх, асран хамгаалагч би дээрх “Боловсрол, сургалтын гэрээ байгуулах нөхцөл”-тэй танилцсаны үндсэн дээр “Хүмүүн” цэцэрлэгт хүүхдээ 2020-2021 оны хичээлийн жилд элсүүлж, орон тоо баталгаажуулалтын төлбөр төлөхийг зөвшөөрч байна.

Уг нөхцөлийг зөвшөөрсөн тохиолдолд
Та бүртгүүлсэн хүүхдийн регистрийн дугаараа   оруулаад  "Apply" товч дарна уу !