ХҮҮХЭД БҮРИЙН ӨӨРИЙНХ НЬ ХАМГИЙН ШИЛДЭГ ХУВИЛБАРЫГ БҮТЭЭНЭ.

ӨРГӨДӨЛ | ДУНДӨРГӨДӨЛ | БАГА

Ирээдүйн зуун жилд бэлдэх хэрэгтэй!

Хүний амьдралийн үе мөчлөгүүд технологийн хувьсгал ололтуудаас хамааран асар хурдтай өөрчлөгдөж байхад өнөөгийн боловсрол олгох арга барил анх үүссэн үедээ гацжээ.  30 жилийн өмнөхдөө гацсан багш нар, ногоон самбар, цагаан шохойтойгоо 200 жилийн өмнөх системээр биднийг ирээдүйд бэлдсээр байна. Өмнөх зууны сургалтын арга барил өнөө цагийн хүүхдүүдийн амьдралд оновчтой боловсрол олгож чадах уу?

Гэх асуултад бид өөрсдийн сургалтын технологийг санал болгож байна.

Бид юуг нь биш яажийг нь ѳѳрчИлнѳ!

Уламжлалт Боловсролын Тогтолцоонд

Basics | Тухайн сэдвийн суурь мэдлэг

Хэрхэн: Үндсэн онолын мэдлэгээ  тэнхимийн хичээлээр буюу лекц хэлбэрээр эзэмшдэг

Үр дүнд нь: Багш олон сурагчидтай хязгаарлагдмал цагаар харилцдаг тул Хүүхдүүдийн оролцоо бага, үзэл бодлоо илэрхийлэх боломж хомс.

Mastery | Сэдвийг гүнзгийрүүлэн суралцан, амьдралд ашиглах чадвар

Хэрхэн: Лекц, сурах бичгээс олж авсан мэдлэгээ бататгах дасгал ажил, даалгавар гүйцэтгэдэг.

Үр дүнд нь: Зөвхөн нэг удаа даалгаврын эцсийн гүйцэтгэлээс хамаарч үнэлүүлдэг. Алдах, сайжруулах, дахин оролдох боломж бараг байдаггүй.

Behaviour | Суралцах дадал, хандлага

Хэрхэн: Багш, гэр бүлийн шахалт болон сайн онооны төлөөх тэмцэлээс сурах дадал, хандлага төлөвшдөг.

Үр дүнд нь: Заавал хэн нэгний чиглүүлэг дор сурах, гүйцэтгэх дадал тогтдог. Мөн суралцах, сониучирхах сонирхол буурдаг.

Elf хөтөлбөрийн шийдлээр

Basics | Тухайн сэдвийн суурь мэдлэг

Хэрхэн: Үндсэн онолын мэдлэгээ Томүжин Дижитал технологийн тусламжтайгаар сурагч ѳѳрийн хурдаар цаг хугацаа, орон зайнаас үл хамааран онлайнаар суралцана.

Үр дүнд нь: Технологийн тусламжтайгаар сурагчийг хэмжих нарийвчилсан үзүүлэлтүүд гарах боломжтой. Тиймээс багш сурагч бүрийн явцыг дата дээр үндэслэн дүгнэж оновчтой, хувь хүнд тохирсон чиглүүлэг ѳгч чадна.

Mastery | Сэдвийг гүнзгийрүүлэн суралцан, амьдрал ашиглах чадвар

Хэрхэн: Сургууль дээр төрөл бүрийн төсөл хэрэгжүүлэх мөн хичээлээс гадуур үйл ажиллагаанд оролцохдоо өөрийн сурсан мэдлэгээ бусадтай хуваалцах, бататгах, оролдож үзэх болон бодитоор хэрэгжүүлдэг.

Үр дүнд нь: Төсөл хэрэгжүүлснээр зөвхөн нэг сэдвийн мэдлэгээс гадна бусад хамааралтай сэдвийн мэдлэг, чадваруудыг хамтад нь ашигласнаар сэдэв хоорондын уялдаа холбоог илүү сайн ойлгож, тухайн мэдлэг чадвараа бодит амьдралын асуудлууд дээр ашиглах чадвартай болдог.

Behaviour | Суралцах дадал, хандлага

Хэрхэн: Бид сурагчийн дотоод хүсэл эрмэлзлэл дээр тулгуурлаж өөрийн сонирхсон зүйлсээ судлах эрх чөлөөг өгөхийн сацуу тэр хэмжээний хариуцлагыг бас оногдуулдаг.

Үр дүнд нь: Сурагч өөрийн сурах үйл явцдаа илүү өөриймсөг хандаж илүү ихийг сурах, чадах тэмүүлэлтэй болдог.

Active Learning Аргачлал

Active Learning аргачлал нь харилцан яриа, багийн дасгал ажил гэх мэтээр сурагчдыг бүтэн хичээлийн туршид анхааралтай, оролцоотой, идэвхтэй байдаг аргачлал.

Мэдлэг ойлгох болон санах ойд үлдэх тал дээр Active Learning нь лекц мэтийн Passive Learning аргачлалаас асар илүү үр дүнтэй гэдэг нь илэрхий болсон.

55%

Active Learning ашиглагчдын шалгалтад давсан амжилт Passive Learning ашиглагчдаас 55%-р илүү байсан.

(Freeman, et al., 2014)

Амжилттай Амьдрал

Хүссэн ажлаа аз жаргалтайгаар хийдэг, хүрээлэлдээ эерэг нөлөө үзүүлдэг, өөрийн амьдралаа өөрсдийн тэмүүллээр бүтээдэг байх нь аз жаргалтай амьдралын илэрхийлэл. Ийм амьдралыг Хүчирхэгжсэн хүмүүс өөртөө бий болгодог.

Хүчирхэгжсэн Хүмүүс

Ѳѳртѳѳ итгэлтэй, ѳѳрийгѳѳ таньсан, сорилтыг давж чаддаг, асуудалд шүүмжлэлт сэтгэлгээгээр хандаж чаддаг, сэтгэл хангалуун амьдралыг бий болгож буй, өөрийн хүрээлэлдээ эерэг нөлөө үзүүлж буй  нэгэн. 

Цаглашгүй Эрдэм

Шүүмжлэн сэтгэх

Үр дүнг дүгнэх, шийдвэрийг жинлэх, асуудлыг шинжлэн сэтгэх чадвар

Бүтээлч сэтгэх

Асуудал шийдвэрлэх, шинэ санаа нээн бий болгох, аливааг шинээр бүтээн бий болгох

Үр дүнтэйгээ ярилцах

Хэл шинжлэл сайн ашиглах, харилцааны чадвар сайтай байх, үгэн бус байдлаар үр дүнтэй харилцах

Үр ашигтай харилцах

Хэлэлцээр хийх, ятгах; бусадтай үр дүнтэй ажиллах; ёс зүйн бэрхшээлийг шийдвэрлэх, нийгмийн ухамсартай байх

Elf хөтөлбөрийн шийдлээр

Basics

Хѳтѳлбѳр

БСШУЯ-аас гаргасан “Цөм” хөтөлбөрийн стандартын дагуу бид сурагчид-даа BASICS (Суурь ойлголт) олгоно.

Сурган Заах Аргачлал

Орчин үед суурь ойлголтыг багшаар давтуулан авах нь хоцрогдсон. Хүмүүс Google, Youtube, Netflix зэрэг платформуудаас суралцаж байна. Бид BASICS-г заахдаа Томүжин Дижитал технологийн шийдлээр Цѳм хѳтѳлбѳрийн дагуу бэлтгэгдсэн бичлэг, уншлага, даалгавар зэрэг олон тѳрлийн медиа контент агуулсан дижитал хичээл сурагчид-даа хүргэнэ.

Үнэлгээ

Уламжлалт тогтолцооноос ялгаатай нь дижитал хичээлээр бид багш болон сурагчдад мэдрэмжээр биш бодит дата нь дээр үндэслэн үнэлэх боломжийг олгоно. Ингэснээр сурагч бүр ѳѳрт тохирсон хурдаар хичээлээ үзэх, багш сурагч бүрийнхээ үнэлгээг илүү нарийн харан тохируулан заах, эцэг эх нар хүүхдийнхээ үнэлгээг бодитой харах боломжийг олгож байна.

Mastery

Хѳтѳлбѳр

Basics-р сурсан хэд хэдэн хичээлийн мэдлэгээ ашиглан сурагчид тѳсѳл дээр ажиллах TOMUJIN PROJECTS хѳтѳлбѳрѳѳр суралцана. Сурагч улирал бүр гурван төсөл дээр багаараа ажиллах бѳгѳѳд тѳслүүдийг гүйцэтгэхийн тулд нэг тѳсѳл бүрд дѳрвѳн хичээлийн мэдлэгээ ашиглахаар загварчлагдсан.

Сурган Заах Аргачлал

Tomujin Projects-н заах аргачлал interdisciplinary болон project based learning гэсэн концепцууд дээр суурилсан. Тѳслийн хүрээнд сурагчид хоорондоо хамтран ажиллахаас гадна багш, туслах багш нартайгаа барилдах юм. “Барилдах”  гэдэг нь сурагчид тухайн сэдвээ зөвхөн багшийн хийж байгааг харж дүгнэж суух биш харин өөрөө тухайн сэдвээ ойлгохын тулд өөрийн гараар оролдож, ашиглаж, туршиж алдаж онож суралцах юм.

l

Үнэлгээ

Бид тѳслүүд дээр сурагчид хэрхэн ажиллан, хѳгжиж байгааг Tomujin Evalution System Tools буюу TEST системийг ашиглан хэрэгжүүлнэ. Tomujin Digital-н технологийн шийдэл болох TEST нь сурагчдын ѳѳрсддѳѳ ѳгч буй хувийн үнэлгээ, тѳсѳл дээр хамтран ажиллаж буй багийн үнэлгээ, мѳн багш нарын үнэлгээний дата-г боловсруулан харуулдаг.

Технологиор Хүчирхэгжсэн Сургууль 

Томүжин Дижитал платформ нь манай сургуулийн сурагч, багш, эцэг эх нарт зориулсан сургуулийн цогц систем. 

Дижитал Хичэээл

Сурагчид маань суурь хичээлүүдээ онлайнааар ямар ч үед үзэж чадна.

Эцэг Эхийн Оролцоо

Сурагчдын ирц, явц, үнэлгээг хянахаас гадна дижитал платформын тусламжтайгаар хүүхдүүддээ зөв оновчтой тусалж чадна.

Өөрт Тохирсон Хурд

Сурагч ангиас хамааралгүйгээр өөрт тохирсон хурдаад хичээлээ үзнэ.

Идэвхтэй Суралцах Боломж

Контент бүр сурагчтай харилцаж, идэвхэтэй байлгахаар асуулт, даалгавартай бүтээгдсэн.

Бодит Үнэлгээ

Нэг багшийн мэдрэмжээр, голч дүнгээр биш сурагчийн зарцулсан цаг, идэвхи чармайлтыг хэмжин илүү бодитойгоор үнэлнэ.

Сурагчдаа Мэддэг Багш

Сурагчдын үнэлгээний дата боловсрон багшид сурагч бүрийн сул тал, давуу талыг хэлж өгнө. 

Дата Цуглуулалт

Сургууль дээр болон платформ дээр өнгөрүүлсэн сурагчийн дата сурагчид туслахаар хадгалагдана..

Хиймэл Оюун Ухаан

Цугларсан дата-аар сурагчийатуслах, дэмжих AI туслах сайжирна.

Амьдралд бэлтгэх орон зай

Хүмүүн дунд сургууль нь Богд хан уулын хормойд буюу зайсангийн аманд байрлалтай бөгөөд Улаанбаатар хотын төв цэгээс 3 км зайд оршдог.

Тус сургуулийн кампус нь нийтдээ 3.1 га талбайд төлөвлөгдсөн бөгөөд нийтдээ 20.000 м2 барилгажилттай. Нийтдээ 5 блок барилгаас бүрдэх бөгөөд цэцэрлэг, бага сургууль, дунд сургууль, ахлах сургууль, урлаг заал, бассейн, спорт заалны барилгууд тус тус байрлана. Гадна талбайд авто зогсоол, задгай театрын талбайнууд байх бөгөөд хөл бөмбөг, сагсан бөмбөг, теннис, хоккейн талбай байхаас гадна гүйлтийн зам төлөвлөгдсөн.

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАРУУЛАЛТ

Мянга мянган өргөдөл дундаас бид онцгой, ялгарч чадах характертай, хувь хүнийг хайдаг. Бид өргөдлийн системээрээ хүнийг дан ганц академик мэдлэгээр нь биш дотоод чанар, хэр хүсэл мөрөөдөлтэй, эрмэлзэлтэй гэдгийг нь харахыг зоридог.

Танилцах шат онлайнаар явагдах бѳгѳѳд дотроо 6 хэсэгтэй ерѳнхий асуултууд болон богино эсээгээр бүрддэг.

Дотносох шат нь мѳн 6 хэсгээс бүрдэх бѳгѳѳд эсээ, акдемик асуултууд, IQ, EQ, Англи хэл, бичлэгээр хариулах асуултууд зэргээс бүрдэнэ. 

СУРГАЛТЫН ТӨЛБӨР

Бэлтгэл Анги: ₮12,000,000
Бага анги: ₮21,900,000 (1-5-р анги)
Дунд анги: ₮25,900,000 (6-9-р анги)

САНХҮҮГИЙН ТУСЛАМЖ

Хүсэл эрмэлзэл, зорилго тэмүүлэлтэй сурагчдын ирээдүйн амжилт гэр бүлийн санхүүгийн боломжоос хамаарах ёсгүй. Энэ бол бидний үзэл баримтлал. Иймд ч бид шаардлагатай тохиолдолд хэрэгцээтэй сурагчдад санхүүгийн дэмжлэг олгодог билээ. Санхүүгийн дэмжлэг гэдэг нь ар гэрийн санхүүгийн чадамжаас хамааран сурагчдын сургалтын төлбөрөөс суутгагдаж буй мөнгөн дүн юм. Энэ нь сургалтын нийт төлбөрийн 0-100% байх боломжтой бөгөөд сурагч бүрийн тохиолдолд өөр байдаг.

 

ӨРГӨДӨЛ

Суралцагчийн эцэг эх онлайн өргөдөл бөглөх бөгөөд элсэлтийн хорооны гишүүд дараах хүчин зүйлүүд дээр үндэслэн өргөдлийн хариуг (тэнцсэн, тэнцээгүй, хүлээлгийн жагсаалтанд) гаргадаг.

 

Close Bitnami banner
Bitnami